Манай компани нь 2000 онд гадаад дотоод худалдаа, үйлчилгээний чиглэлээр үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл чанарыг эрхэмлэн ажиллаж байна.

Бид ОХУ-д барилгын материал үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “ТехноНиколь ”, "Кроношпан", "ВОЛМА" корпорацийн Монгол дахь албан ёсны дистрибьютер юм. Мөн ОХУ – ын “Лесосибирский ЛДК № 01 ” компанитай байнга хамтран ажилладаг.
Манайх бүх төрлийн дээврийн хуйлмал материал, түүний дагалдах хэрэгсэл, уур ус , чийг тусгаарлах материал,чулуун хөвөн дулаалгын материал, хавтгай модон материал болон барилгын материал засвар, заслын олон улсын стандартад нийцсэн материалыг импортлон худалдаалж байна. Мөн бид Монгол улсын эдийн засгийн гол хөшүүрэг болсон уул уурхайн салбарт хувь нэмрээ оруулахаар уул уурхай, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж тэдгээрийн сэлбэг зэргийг нийлүүлэн ажиллаж байна.
Байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл чанарыг эрхэмлэн хамтран ажилласан харилцагч байгууллага,иргэдэд талархал илэрхийлье.
Манай хамт олон цаашид байнга хамтран ажиллахыг та бүхнээсээ хүсэж байна.
Наймтрейд ХХК-ний хамт олон