Хар цаасан дээвэр нь манай орны нөхцөлд хамгийн тохиромжтой, үнэ хямд, ашиглалтын хугацаа урт зэрэг давуу талтай.
Олон орноос дээврийн төрөл бүрийн материал орж ирж худалдаалагдаж байгаа боловч Орос дээврийн хар цаас түүн дотроо ТЕХНОНИКОЛЬ үйлдвэрийн хар цаас нь манай орны нөхцөлд тохиромжтой, үнэ хямд, эдэлгээ удаан зэрэг давуу талтай байдаг.
Олон төрлийн хар цаас байдгаас өнөөдөр БИКРОСТ гэдэг хар цаасны онцлог, давуу болон дутагдалтай байдлын талаар энгийн ойлгомжтой тайлбар өгье:
Бикрост - дээврийн хучилт, уур ус тусгарлалтанд ашиглахад хямд, ажиллагаа хялбар зэрэг давуу талтай.
Материалын үндсэн бүтэц нь:
- хамгаалалтын тусгаарлах материал
-битум барьцалдуулагч
-үндсэн биежүүлэгч материал /шилэн утас, шилэн даавуу, полистр/
-битум барьцалдуулагч
-хамгаалалтын тусгаарлах материал эсвэл ширхэгтэй чулуу
Материал тус бүрийн онцлог:
-БИКРОСТ ХПП, ХКП: шилэн утсан биежүүлэгчтэй тул амархан урагддаг, суналт байхгүй өвөл температурын өөрчлөлтөд тэсвэргүй хагарах талтай учир дотор хэрэглээнд илүү тохиромжтой (усны өрөөний тусгаарлалт гэх мэт)
-БИКРОСТ ТПП, ТКП: Шилэн даавуун биежүүлэгчтэй тул бат бөх боловч, уян чанар харьцангуй муу байдаг тул манайд нөхцөлд дээвэрт хүмүүс авч хэрэглэх дуртай биш.
-БИКРОСТ ЭПП,ЭКП: Полиэфирэн биежүүлэгчтэй тул уян чанар сайн, өвөл хөлдөж хагардаггүй, манайд хамгийн өргөн хэрэглэгддэг материал юм.