Хавтгай дээврийн ус тусгаарлах ажил 3 үе шаттай явагдана.
1. Бетон дээвэр дээр #Праймер буюу хөрсжүүлэгчийг өнхрүүшдэж тараана. Энэ нь 16кг лаазтай савлагаатай.
2. 1-р үеийн буюу улны чулуугүй хар цаасаа халааж наана. Дараагаар 2-р үе буюу өнгөн дээрээ чулуутай хар цаасаа халааж наана. Чулуугүй хар цаас нь 1 боодолдоо 15м2 байх боловч амыг нь зөрүүлж наах учир 13.5м2 талбайд л наах боломжтой. Чулуутай хар цаас 1 боодолдоо 10м2 байх боловч ам зөрүүлэхээ хасвал 8.5м2 болно.
3. Ам дарагч буюу #Мастикийг хар цааснуудын уулзвар ам дээр түрхэж 24-48 цаг хатаана. Энэ нь 20кг лаазтай савлагаатай.
Төсвөө бид ЭНГИЙН ба СТАНДАРТ САЙН гэсэн 2 ангилалд материалын үнэ, чанараас хамааруулан тооцлоо.
ЭНГИЙН зэрэглэл : 24ш #Праймер+10ш Мастика+90ш чулуугүй #Бикрост+142ш чулуутай #Бикрост=12,250,000төг
СТАНДАРТ САЙН зэрэглэл : 24ш# Праймер+10ш Мастика+90ш чулуугүй #Биполь+142ш чулуутай #Биполь=15,882,000төг
...